С.Ням-Очир найз бүсгүйн хамт олимпод оролцож байна
Энэ жилийн Лондоны олимпийн наадамд Монгол Улсыг төлөөлөн 29 тамирчин оролцож байгаа. Тэдний дунд хоёр ч гэр бүл байгаа юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нараас гадна Лондоны олимпийн хүрэл медальт С.Ням-Очир найз бүсгүйн хамт энэ удаагийн наадамд оролцож байгаа. Түүний эхнэр эмэгтэйчүүдийн жүдо бөхийн -78 кг-ийн жинд барилдах П.Лхамдэгд юм. Хэдийгээр албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй ч гэсэн тэд таван жил хамт амьдарч байгаа гэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ