О.Баасанхүү, Ц.Цолмон нар тангараг өргөв
Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаан боллоо. Хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшин өрсөлдсөн Ц.Цолмон, О.Баасанхүү нар тангараг өргөлөө.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцсэн. Санал, асуулт байгаагүй тул УИХ-ын гишүүдийн 92.7 хувийн саналаар А.Бакейг тус байнгын хорооны даргаар томиллоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ