
Лондоны зуны XXX олимпийн буудлагын спортын эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны тогтоол буудлага яг одоо явагдаж байгаа билээ. Энд манай улсыг төлөөлөн Монгол Улсын гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа өрсөлдөж байгаа.
Яг одоогийн байдлаар ХБНГУ-ын тамирчин Д.Мөнхбаяр 285 оноогоор нэгдүгээрт бичигдэж байна.
Манай О.Гүндэгмаагийн хувьд 264 оноотой 18-р байрт бичигдэж байгаа. Тогтоол буудлагын дараа тэмцээн түр завсарлаад хурдан буудлага эхэлнэ. Ингээд энэхүү хоёр буудлагын нийлбэр дүнгээр хагас шигшээд найман тамирчин үлдэх юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ