
Солонгос улсад болсон Ази, Номхон далайн орнуудын бүсийн чуулга уулзалтын “баатар”-аар Монгол улс тодорлоо. Уг чуулганаар ДОХ-ын асуудлыг хэлэлцэж эрсдэл өндөртэй орнуудыг нэрлэхэд Монгол улс уг жагсаалтад дээгүүр байр эзлэн ОД болсон.
Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд 2009 оны байдлаар 4.9 сая хүн ДОХ-ын халдвартай амьдарч байсан. Үүнийг 2005 оны судалгаатай харьцуулахад тархалтын хурд харьцангуй тогтворжсон гэж байгаа боловч өнөөдөр Монгол улсад ДОХ-ын халдвартай хичнээн хүн амьдарч, хэр хурдацтай тархаж байгааг таахад бэрх.
Албан ёсоор баталгаажсан 98 хүн байна. Гэвч эмч нарын хэлж байгаагаар халдвар авсан нэг хүний ард 500 хавьтагч байдаг гэдэг. Энэ үгийг ганц эмч хэлээгүй.

ДОХ-ын талаар ярьж байгаа эмч нар бүгдээрээ хэлдэг, ярьдаг. Тэгэхээр энэ тоо баримжаатай гэсэн үг. Тэгэхээр манай улсад ДОХ-ын халдвартай 49 мянган хүн амьдарч байгаа байх нь.
ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн ба 2000 он хүртэл жилд 1-2 тохиолдол бүртгэгддэг байсан бол сүүлийн жилүүдэд 15-20 тохиолдол бүртгэгдэх болсон нь энэ өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгааг харуулж байгаа ч Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний төв гэх сүржин нэртэй даржин үйл ажиллагаатай эмнэлэг хараад л суухаас өөрийг хийж, хөдөлж чадахгүй суусаар л байна. Уг ДОХ өвчний эсрэг төсөвлөсөн хөрөнгө мөнгө чамгүй байдаг ч чухам ямар үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа нь хаалттай мэдээлэл болоод байна. Энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд нь ч сул цалин идэж, өрөө гүйгээд ирснийг нь ИЛЭРҮҮЛЧИХЭЭД л сууж байна. Харин ХӨСҮТ-ийн эрх мэдэл бүхий дарга нар “ДОХ-ын тохиолдол илэрсэн нь үнэн. Тухайн хүний талаар мэдээлэл өгөхгүй. Энэ чинь хүний эрх. Тэгэхээр ямар ч байсан ДОХ-ын тохиолдол тэд болсон нь үнэн. Эр эмийг нь хэлэх боломжгүй” гэх мэдээллийг өгөөд л хаалгаа хаана. Иймэрхүү дүр зураг өнөөдөр нийгэмд улиг болж хүмүүс ч дөжирчихөж.

Зөвхөн 2011 он гарснаас хойш 15 тохиолдол илэрч тэдний дийлэх нь 20-45 насныхан байгаа юм. Өөрөөр хэлбэл бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс зонхилж байна.
Энэ жил бүртгэгдсэн 15 хүн бүгд нийслэлийн иргэд. Тэдний 40 гаруй хувь нь гэр бүлтэй хүмүүс төдийгүй нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр энэ өвчний халдвар тээгчид байх тохиолдол сүүлийн үед ихэссэн ба ДОХ-ын халдвартай хүмүүсийн ихэнх нь бэлгийн буруу зуршилтай залуус байдаг.
Тиймээс Монгол улс халдвартай иргэдийнхээ тоогоор Азид хамгийн багад ордог ч тархалтын хурд өндөр оронд зүй ёсоор багтдаг. Учир нь Монгол улсад сүүлийн жиүүлдэд биеэ үнэлэгчид болоод ижил хүйстнүүдийн тоо олширч байгаатай шууд холбоотой. Түүнээс гадна Азид төдийгүй дэлхийд ДОХ-ын халдвартай хүмүүсийнхээ тоогоор тэргүүлдэг БНХАУ, ОХУ зэрэг томоохон гүрнүүдийн дунд оршдог жижиг буурай орон гэдгээрээ Монгол улс анхаарвал зохих хамгийн эрсдэлтэй орноор зүй ёсоор ордог. Гэсэн ч цэвэр ичимтгий, хацар гоо гэгддэг охид БНХАУ-ын Эрээн хотод “сүрэглэн” биеэ үнэлж байгаа төдийгүй хотоос хот дамжин энэ ажлаа хийж зугаалдаг нь ДОХ-ын халдвартай

хүмүүсийн тоог нэмэгдүүлэх өндөр эрсдэлтэй хэдий ч манай улсын хууль сахиулах байгууллага хийгээд эрүүл мэндийн байгууллагууд энэ талаар авсан арга хэмжээ байдаггүй.
Харин манай өмнөд хөрш буюу Хятад улс ДОХ-ын илрүүлэлтэд онцгой анхаарал тавьж эрдэмтдээ "үхэл"-ээр айлгаж хүчилсний эцэст ДОХ-ыг илэрүүлдэг тесттэй болсон.
Тодруулбал, БНХАУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлд хяналт тавих газраас зөвшөөрсний дагуу тус улсад шүлсээр ДОХ-ыг түргэн тодорхойлдог тестыг худалдаанд гаргасан юм. Ингэснээр хүмүүс ДОХ-той болсон эсэхийгээ бие даан шалгах боломжтой болж байгаа төдийгүй секс хамтрагчаа ч шалгаж

болох юм.
Бээжингийн эм бэлдмэлийн «Ваньтай» компани, Халдварт өвчнийг оношлох хэрэгсэл болон вакциныг судлах инженер-техникийн улсын төвийн хамтран бүтээсэн шинэ бүтээгдэхүүн 30 минутын дотор оношийг тогтоох бөгөөд уг онош нь 100 хувийн нарийвчлалтай гарна гэдгийг тус улсын нэр хүндтэй олон байгууллагын явуулсан клиник туршилтын дүн харуулсан билээ.
Гэхдээ ДОХ-ын вирусыг шүлснээс илрүүлнэ гэдэг нь вирус шүлсээр дамжин халдварлана гэсэн үг биш. Харин ДОХ-ын халдвар авснаас хойш нэлээд хэдэн долоо хоногийн дараа хүний дархлааны систем вирусыг эсэргүүцэх эсрэг биет ялгаруулж байдаг учраас цус, шээс, шүлс, нулимснаас тэр эсрэг биет илэрч болдог байна.
Шээс болон шүлсээр өвчтэй эсэхээ тогтоох арга ДОХ-ын халдвар авсан эсэхээ хянах нийт үндэстний болон дэлхий нийтийн чиг хандлага болж байгаа ч манай улс энэ тестийн талаар ам ч ангайгаагүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ