О.Гүндэгмаа 20 тамирчнаас 17-д жагслаа
Дөнгөж сая МУГТ О.Гүндэгмаа эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны тогтоол буудлагыг хийж дууслаа. Манай тамирчин 30 сумаар 284 оноо авлаа.
Ингэснээр 20 тамирчнаас О.Гүндэгмаа 17-р байрт жагсав. Харин ХБНГУ-ыг төлөөлөн оролцож буй Д.Мөнхбаяр 30 сумнаас 294 оноогоор нэгдүгээр байрт бичигдэж байна.
Энэ дасгалд оролцож буй 39 тамирчдаас эхний 20 нь буудаж дууссан.
Тэгвэл одоо үлдсэн 19 тамирчин буудах юм. Ингэснээр манай тамирчин О.Гүндэгмаагийн байр доошлох магадлал өндөртэй болж байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ