Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга томилогдлоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус хорооны даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн А.Бакейг гишүүдийн 97.5 хувийн саналаар дэмжин, батлав. Чуулганы нэгдсэн хуралдаанд 40 гишүүн оролцсоноос 39 нь дэмжиж, УИХ-ын гишүүн А.Бакей Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга боллоо. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ