
Эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд дээгүүр өрсөлдөх оддын тоонд Гүржийн Варлам Липартелианиг доогуур даваанд, тэр дундаа ногоон тивийн амны хүүхдэд дийлдэнэ гэж хэн санах билээ.
Дэлхийн их шөвөгт жагсаж буй тэрээр хорвоод хосгүй сугалаа татаж, эхний даваанд Камеруны Дьюдонн Долассемээр биеэ халаасан боловч удаах барилдаанаас уруу царайлан буулаа.
Илүүрхэж ялна хэмээн тооцоолсон Марк Энтони хэмээх 23 настай австрали залууд том үнэлгээгээр дийлдлээ.
Гүрж эр тойруулж бариад тонгорсон ч ногоон тивийн уугуул цустай хүү хариу мэх хийн тэвэрч шидээд хагас цэвэр буюу вазари үнэлгээгээр ялсан юм.
Бүх юмаараа даруухан Марк цаашид медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ