Чуулганы сиймхийгээр Байнгын хороо хуралдана
Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын талаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Тиймээс өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны боломжтой үеэр Байнгын хороо хуралдан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх ёстой юм.
АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг ажлын хэсгийн гишүүд тэр энэ нам гэхгүйгээр асуудлыг нухацтай хэлэлцэж хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх боломж олгох үүднээс байнгын хорооны хурлыг хойшлуулж ажлын хэсгийг дахиж хуралдуулах санал гаргасан тул ажлын хэсэг дахин хуралдаж хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ