
Олимпийн наадмыг гуравдахиа зохион байгуулж буй анхны хот Лондон төдийгүй нийт Британи даяар баяр хөөрт умбаж байна. Олимпийн тавдахь өдөр хүртэл алтан медаль авч чадаагүй, ердөө хоёр мөнгө, хоёр хүрэлтэй явсан Их Британийн багийн анхны алтан медалийг дөнгөж сая сэлүүрт завины эмэгтэй хосын төрөлд хүртлээ.

Хелен Глоувер, Хэйтер Станнинг нар Эзэнт гүрний нэр хүндийг өндөрт өргөж чадлаа. Будан татаж, бороо шивэрсэн Британи даяар тэднийг амаа олохгүй магтаж эхэллээ. Олимпийн паркт байрлуулсан аварга том дэлгэцээр тэдэнтэй хамт үзэхэд 2008 оны наймдугаар сарын 14-ний үдэш Монгол орон, Улаанбаатар хот даяар ямархуу баяр цэнгэлд умбаж байсныг өөрийн эрхгүй санагдаж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ