О.Гүндэгмаа анх удаа шагналт байргүй үлдлээ
Олимпийн наадамд тав дахиа оролцож буй Бээжин-2008 олимпийн дэд аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа дөнгөж сая тэмцээнээ дуусгалаа.
Анх 18 настайдаа Атланта-1996 олимпод оролцохдоо V байрт шалгарч, Сидней-2000, Афин-2004 олимпод VI байр эзэлж, Бээжинд мөнгөн медалийн эзэн болсон тэрээр Будант Альбионоос хоосон буцах боллоо.
Тэрээр өөрийн өндөр амжилт үзүүлдэг спорт гар бууны 25 метрийн дасгалд 577 оноо авч шигшээ буудлагад шалгарч чадсангүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ