
Жүдогийн эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг-ийн барилдаан өнөөдөр болж медальтнууд тодорлоо. 90 кг-ийн жинд БНСУ-ын Сон Дэ-Нам, Кубын Аслей Гонзалес, Грекийн Илиас Илиадис, Масаши Нишияма, 70 кг-ийн жинд Францын Люси Декосс, Германы Керстин Тиль, Колумбийн Юри Алвеар, Голландын Эдит Бош нар медалийн эзэн болсон юм. Одоогоор жүдогийн татамид 22 орны тамирчид ямар нэгэн медаль хүртсэний дунд тус бүр хоёр алт, нэг хүрэл медаль зүүсэн ОХУ, БНСУ-ын баг тэргүүлж, ганц алт, хоёр мөнгө, гурван хүрэлтэй Японы баг удаалж байна. Монгол улсаас одоогоор 73 кг-ийн жинд Сайнжаргалын Ням-Очир хүрэл медалийн эзнээр тодорсон билээ.
Өнөөдөр манай жүдочид барилдаагүй бол маргааш (наймдугаар сарын 2) маш завгүй өдөр болно. Учир нь Бээжингийн олимпийн аварга цолоо хамгаалахаар Н.Түвшинбаяр -100 кг-д зодоглох бол эмэгтэйчүүдийн -78 кг-д Лондоны олимпийн хүрэл медалийн эзэн С.Ням-Очирын хайрт бүсгүй, Ази тивийн хошой аварга Д.Лхамдэгд хүч үзнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ