У.Мөнх-Эрдэнийн бэлтгэл сайн, зорилго өндөр
Гуравдахь удаагаа олимпийн наадамд оролцож буй, Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Чехийн Зденек Хладекийг 20:12 оноогоор хожсоны дараа сэтгүүлчдийн асуултад ингэж хариулсан юм. Тэрээр "Өөртөө итгэлтэй байсан учраас өнөөдөр огт зовж зүдэрсэнгүй. Би яг ингэж тоглохын тулд маш сайн бэлтгэл хийсэн.
Алтан медаль хүртэхийн төлөө Лондонд хамаг бүхнээ зориулна" гэсэн бол түүний өрсөлдөгч "Бидний тулаан тэнцүүхэн боллоо, чадах бүхнээ хийлээ. Харамсах зүйл алга" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ