Н.Энхбаярыг шүүх хурал үргэлжилнэ

img

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал   өнөөдөр 09.30 цагаас гурав дахь өдрөө үргэлжилж байна. Уг хэргийн шүүхийн хэлэлцүүлгийн үед өмгөөлөгч С.Нарангэрэл улсын яллагч, даргалагч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангаагүй юм. Түүнчлэн хуралдааны  хоёр дахь өдөр уг хэрэгт  Ц.Мөнх-Оргил, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа, Ш.Раднаасэд, Д.Чойжамц, Ц.Баатарсайхан, Биндэръяа, Б. Эрдэнэбилэг, Н.Баасанжав Д.Сугар, М.Бадамжунай, Х.Наранхүү,  Ш.Алимаа, Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа  нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтэй байгааг уламжилжсан аж. Шүүхээс Ц.Мөнх-Оргил, Б.Баатар, н.Энхболд нарын гурван хүнээс гэрчийн мэдүүлэг авсан аж.  Өчигдөр үдээс хойш хэрэгт хамтрагч  Ж.Мягмаржаргалтай холбоотой хавтаст хэргийг улсын яллагч танилцуулснаар хуралдаан өндөрлөсөн юм. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уранболд:
Мэдээллээ шинэчилж баймаар байна.
2013-05-12
Улс төрийн боловсролтой хуулийн гүнзгий мэдлэгтэй хүн шүүж баймаар байна. Энхбаяраа чи ялнаа зоригтой бай дэмжиж байна. Нарангэрэл өмгөөлөгчид баярлаж байна. Та нар энэ хүн шиг тодорхой шулуун бай л даа өөрсдөө мэдэх муутай байж хүний үгийг битгий таслах гээд бай л даа
2012-08-02
Shuugch prokuroruud heterhii hotsrogdson bna shuu. Neg taliig barimtaldag. Asuudliig tal burees ni sudaldaggui.Buh zuiliig hucheer dalailgadag. Oorchlolt heregtei
2012-08-02
narangerel guai shig umguulugch irgeded heregtei. zarinm umguulugchid uilchluulegcheesee mungu l avch baival boloo gej boddog. Chadahgui baij mungu olohiin tuld heterhii olon hereg zereg avdag. Daahgui nohoi buluu huraana gegcheer. negent mungutei bolson bol hergiin unen muniig olohiin tuld setgek gargadaggui. Ajliig ni hen ch dugnedeggui geh zereg zorchliig huuliar arilgah heregtei
2012-08-02
Хуульч:
Ер нь цаашдаа бүх шүүх хурлуудыг ТВ-ээр нээлттэй явуулж байвал яасийм. Шүүхч, прокурорууд хүний хувь заяаг иймэрхүү байдлаар шийддэг юм бол Тэдэнд өөрсдийн хувь заяаг даатгаад, өөрсдийн төлж байгаа татвараар тэдэнд өндөр цалин хангамж эдлүүлээд зүгээр хараад сууж байж таарахгуй. Тэдэнд хамгийн өндөр шаардлага тавьж, өндөр цалин хангамжийг нь ч олгож, шударга ил тод байлгаж, өндөр боловсрол эзэмшүүлж ажиллуулъя л даа. Энэ шүүх хурлаас Монголчууд шударга ёс, тэгш эрх, хуулийн үнэн зөв хэрэгжилтийг л хүсэн хүлээж байгаа шүүдээ. Ер нь хуульч хүн маш өндөр ёс зүйтэй, үнэнч шударга байх ёстой гэдгийг ард түмэн шаардах эрхтэй. Хэрэв тэд нар ард түмний хүсэл шаардлагыг хангаж чадахгуй бол хуулийн байгууллагад насан туршид нь ажиллах эрхийг нь хасдаг байя гэж хэлэх байна.
2012-08-02
1515:
biygi olimpin naadmin ver ter myyhai olsgolon zarlaj baisan vein bichlegiig vzeh hvselt gargaad bailda har mortei zabaan hervvlee ene heden tamirchid yaj oodin baraa hardagin hervvlin byzar
2012-08-02
Shuugeed ug suulgaad ug Soyomboo chi shuu
2012-08-02