Сийлбэрч, дуучны “Орифлэйм”-тэй жийп

img

“Эвийн түшигтэй анд” дуунаас өөр гавих зүйлгүй ч, нийтийн дууны тоглолтоос хасагдаж үзээгүй Г.Баттогтох дуучнаас гадна сийлбэрчин гэх цол гуншинтай эр. Үнэндээ түүний далны ясан сийлбэр монголд төдийгүй олон улсад ч алдартай, бас цөөнгүй тооны худалдан авагчтай болсон гэдэг юм билээ. Сонирхлынхоо дагуу далны ясан сийлбэр урлаж явсан тэрбээр өдгөө зөвхөн баячуудын цуглуулгад тохирсон бүтээл урладаг болсон гэх бөгөөд сүүлийн үед иймэрхүү зүйлд бараг анхаарахгүй байгаа гэсэн. Учир нь, хэдэн жилийн өмнөөс “Орифлейм” компанийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж, охид хүүхнүүдийн дунд гоо сайхны бараа сурталчлан гүйдэг болсноос тэр. Бүр захирал цолонд хүрч, үнэтэй жийпээр хүртэл шагнуулсан болохоор өдгөө энэ ажлаасаа бүр салах ч дургүй байгаагаа хэнээс ч ичилгүй илэрхийлдэг юм билээ. Үүгээр ч зогсохгүй, “Орифлэйм” гэсэн томоос том хаягтай жижиг оврын жийпээ үргэлж унадаг ажээ. Түүнийг нь харсан хүмүүс “Ядаж тэр бичгийг нь арилгаж болдоггүй юм байх даа. Бодвол, захирлууд нь уурлана гэж тэгдэг байх” хэмээн таамаг дэвшүүлж сууна. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oriflame:
za hvmvvsee oriflame hiihdee hvnee sn sudlaj bj orooroi. bolovsrol hvn chanar 2. bi sayhaniig hvrtel oriflame hiiigeed aytaihan blaa tegtel zahiral bolood deerh zahiralaasaa ilv tsalin avaad eheltel zahiral hvvhnii uur hvreed hor nairuulaad ehelsen dee. oron nutagruu baraag chini yvuulj chadahgv esvel nadad tsalin ug geel shogtoj ugsun duu.er ni bolj ugvul svljeenii bizness bitgii hiigeerei.
2013-06-07
Anar:
mundag l baian sh dee, bolj l baina, hudlaa helj hulgai hiigeegui hudulmurch sain zaluu sh dee, tanai shuudiin setguulchid yumiig yaahleeree ingej muulj baigaa yum shig muuhai oilgolt ogohoor bichdeg malnuud ve. gavih zuilgui..., guideg bolson...tom hayagtai jijig ovriin ch geh shig.. sain yava negendee buu sadaa bol teheg uu ...
2012-09-24
hoorhii neg maani ch gsn chadan yadan amidarch l yavna yahv bolj de
2012-08-02