Финляндын талтай гэрээ байгуулна
Цаг уур, орчны шинжилгээний газраас салбарын эрдэм шинжилгээний тулгуур байгууллага-Ус цаг уурын хүрээлэн байгуулагдсаны 45 жилийн ойг угтсан бага хурал, мэдээлэл-сурталчилгааны ажил зохион байгуулж, тэргүүний ажилтнуудыг БОАЖЯ, БСШУЯ, ХХААХҮЯ, ШУА, ЦУОШГ зэрэг холбогдох төр засгийн байгууллагын шагналаар шагнаж урамшуулжээ. Мөн агаарын чанарын мэдээ мэдээллээр хангах ажлууд тогтмол хийгдэж “Агаар бохирдуулах суурин эх үүсвэрийн хаягдал утаан дахь тоосны агууламжийг хэмжих багаж” ЦАС-Х-03/2011, “2 аймгийн Агаарын чанарыг хянах харуулыг Байгаль орчны лаборатори болгон өргөжүүлэх” ЦАС-Х-05/2011, “Лабораторийн тавилга, тоног төхөөрөмж” ЦАС-Х-06/2011 тоот гэрээний дагуу багаж төхөөрөмжүүдийг хүлээн авч, тендерийн бичиг баримтыг бүрдүүлж “Цэвэр агаарын сан”-д хүлээлгэн өгсөн байна. Харин энэ долоо хоногт нислэгийн цаг уурын төвийн мэдээлэл, үйлчилгээг автоматжуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх, Газрын удирдлага, мэргэжилтнүүд Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр зэрэг зарим аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажилтай танилцаж, шалган туслах ажлын бэлтгэл хангах, Финляндын талтай хоёр хүрээлэнгийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах асуудлыг судалж шийдвэрлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ