Рок поп руу урвасан эгч дүүс цомогтой болно

img

Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийг шалгаруулах улсын уралдаанд түрүүлж байсан эгч дүүс болох дуучин Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар уран бүтээлийн олз омог ихтэй явна. 2010 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Учиртай гурван толгой” дуурийг концерт хэлбэрт оруулж бүрэн хэмжээний тоглолт хийсэн нь мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлгээ авч байлаа. Мөн тэд өнгөрсөн жил Монгол бөхийн өргөөнд “Бодол шиг өдрүүд” нэртэй бие даасан тоглолт хийж, цомог гаргасан юм. Харин энэ удаа дуучин Ж.Хишигдэлгэр стилиэ өөрчилж, рок попын ертөнцөд хүч үзэхээр шийдсэн аж. Тэрбээр саяхан өвөрмөц өнгө аястай “Нэг л удаа” дуундаа клип хийлгэж, үзэгчдийн хүртээл болгосон байна. Түүний эгч Ж.Хишигжаргал нь мөн бие даасан уран бүтээлүүдээ цомог болгон сонсогчиддоо хүргэхээр яарч буй гэнэ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sain duuchid shuu.Harin bichigch etgeed suuldee ner usii n buruu bichsen bna.Hishigjargal geed l .Duu n bas duuchin huu bii.UBS uraldaand orj bsan.
2012-12-27
zochin:
ta 2 ug ni ih mundag duuchid shte oirdoo yagaad shine uran buteel hiihgui bna. bas toglolt-g chin huleej bgaa shuu bitgii zalhuuraarai amjilt
2012-08-15
bataa:
amjilt uneheer saihan duuldag shuu. neg l udaa duu nitasarhai bolson bna lee
2012-08-04