Рок олимп

img

Орчин үеийн хөгжмийг Их Британи үгүйгээр, Их Британийг орчин үеийн хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Орчин үеийн олимпийн наадмыг гурав дахиа авч буй Лондон хот энэ удаа рок хэмнэлтэй хийхээр шийджээ. Хамгийн сүүлд 1948 онд олимпийн наадмыг зохиосноос хойш энэ улсад орчин үеийн хөгжим дэлгэрч, Битлз, Роллин Стоунс, Дип пөрпл, Куин, Радиохед, Колдплей, Оазис гээд дурдаад байвал дуусашгүй олон хамтлаг мэндэлж, дэлхийг давалгаалуулсан. Олимпийн тосгонд Монголын багийн тугийг мандуулах ёслолыг Куин хамтлагийн бүтэн мюзикл хэлбэртэй хийсэн тэд нээлтийн ажиллагаанд энэ улсын хөгжмийн тухай сүрлэг сайхан хэсэг оруулж, Пол Маккартни, Арктик Манкис хамтлагч дуулсан бол наадмын үндсэн дууг рок хөгжмийн од Muse хамтлаг дуулсан билээ. Харин энд болж байгаа тэмцээн болгоны завсарлагаа, танилцуулгаар рок хөгжим, бөмбөрийн хэмнэл мэдрэгдэж байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uygc:
Та сард 25000 төгрөгний худалдан хийж доороо хүн элсүүлээд, 2 сарын дотор хангалттай орлоготой байна уу? FM group-н бизнест таныг урьж байна. 99733584 fmmongolia[at]yahoo[dot]com
2012-08-02