Сирийн босогчдын ялалт тун удахгүй

img

Сирийн Үндэсний Зөвлөлийн тэргүүн асан, одоогийн Улс төрийн департментын дарга Бурхан Гальюн Ерөнхийлөгч Башар Ассадын засаглал унахад ойрхон байгааг лхагва гаригт илэрхийлжээ. Хэрвээ Алеппо хот босогчдын гарт орвол, цаашдаа юу ч Сирийн Чөлөөт армийг зогсоож чадахгүй болно гэлээ. Сирийн хамгийн том бөгөөд худалдааны гол хот болох Алеппод хэдийгээр Засгийн газар хүчирхэг зэвсгүүд оруулсан байгаа ч ялалт босогчдын талд харагдаж байгаа, сарын дараа л гэхэд ялах байх гэжээ. “Хэрвээ Алеппог эзэлвэл автоматаар Ерөнхийлөгчийн ордныг тойруулан удирдлагын штабууд бий болно. Сирийг Башар Ассадаас чөлөөлөх Чөлөөт армийн замд өөр юу ч хөндөлсөж чадахгүй.  Босогчдод цааш урагшлах хүч байгаа. Харин Засгийн газрын цэргүүдэд цааш тэмцлээ үргэлжлүүлэх шалтаг байхгүй. Тэд ямар нэг улс төрийн шалтаг эсвэл хэм хэмжээний төлөө тэмцэхээ больсон. Тэд ердөө л нэг хараал идсэн удирдагчийн засаглалаа үргэлжлүүлэн барихыг тэмцэж байгаа, тэдэнд ёс суртахуун гэж алга. Цэргүүд утга учраа алдсан тэмцэл дунд албан хүчээр илгээгдсэн хэрэг” хэмээн Гальюн ярилаа.             Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ