
МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг шүүх хурал нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Түүнийг Японы буддын шашны байгууллагаас хандивласан телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа ашигласан, МИАТ-ийн онгоцоор номоо үнэ төлбөргүй тээвэрлүүлсэн, “Өргөө” зочид буудлын хууль бус хувьчлал, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шилжүүлсэн болон “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудал гэсэн таван үндэслэлээр яллаж байгаа юм. Мөн эдгээр хэргийн холбогдогчоор иргэн До.Чулуунбаатар, М.Мягмаржаргал нар шүүх хуралд яллагдагчаар оролцож байгаа билээ.
Өнөөдөр улсын яллагч Е.Сагсай яллах дүгнэлтийг танилцуулав. Н.Энхбаярт 8,6, До.Чулуунбаатарт 6,6, М.Мягмаржаргалд 6,1 жилийн ял ногдуулахаар төлөвлөсөн байна. Улсын яллагчийн дүгнэлтийн дараа өмгөөлөгч О.Сайнгэрэл тайлбар хийв. Одоо Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл яллах дүгнэлтийн хариуд тайлбар хийж байна.
Д.Дүүриймаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ