
УИХ-ын 2012 оны сонгуульд бие даан нэр дэвшиж гишүүн болсон Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар өнөөдөр 12.30 цагаас Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн хурал хийх тов гаргажээ.
Хурлын үеэр УИХ-д суудалтай намуудад хандан уриалга гаргаж буй тухайгаа мэдээллэх юм байна. Дашрамд дурдахад, бие даагчид зөвлөл байгуулан ажиллаж байгаа юм.Тэд "Хэдийгээр энэ удаагийн парламентад гурван бие даагч сонгогдсон ч цаад утгаараа УИХ-д 76 бие даагч бий. Гэтэл намын эрх ашиг ярьж төрийн ажлыг гацааж буй нь буруу" гэсэн мэдээллийг өмнөх хурлын үеэр мэдэгдэж байсан юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ