Ассанжийн эх Эквадорын ерөнхийлөгчтэй уулзлаа

img

WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Эквадор улсаас улс төрийн орогнол хүссэн билээ. Тэгвэл түүний эх Кристин Ассанж өчигдөр Эквадор улсын Ерөнхийлөгч Рафаэль Корреатай уулзсан байна. Уулзалтан дээр байсан Гадаад хэргийн сайд Рикардо Патиногийн хэлснээр “Кристин Эквадорын төрд маш хүндэтгэлтэй хандаж байсан, учир нь сүүлийн шийдийг гаргах хүн бол Эквадорын ерөнхийлөгч гэдгийг тэр мэдэж байгаа. Тэрээр санаа зовж байгаагаа,  мөн хэрвээ Их Британи хүүг нь Швед рүү шилжүүлэн өгвөл юу болж болох тухай бодлоо илэрхийлсэн” гэнэ. Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогноод даруй 7 дахь долоо хоног болж байна. Ассанж зургадугаар сарын 19-нд элчингийн байранд хорогдсон бөгөөд Швед рүү өөрийг нь шилжүүлэх явдлыг хүчингүй болгохоор гаргасан хүсэлтүүдийг бүгдийг нь хэрэгсэхгүй болгосноос хойш Эквадор улс руу орогнол хүссэн билээ. Түүнийг хүчингийн хэрэгт буруутгаж байцаах юм. Гэхдээ Шведийн тал Ассанжийг биечлэн эсвэл видео дуудлагаар холбогдож байцаах саналаас татгалзсан байна. Жулиан Ассанж АНУ-ын нууц материалуудыг задласан учир Шведийн тал өөрийг нь АНУ руу шүүлгэхээр шилжүүлж магадгүй хэмээн эмээж байгаа юм. Эквадор улс Ассанжийн орогнох хүсэлтийн хариуг Олимпийн наадам дуустал буюу энэ сарын дунд хүртэл зарлахгүй гэнэ. Мөн Эквадорын албаныхан Швед, Их Британийн тал Жулиан Ассанжийг АНУ руу шилжүүлэхгүй гэсэн баталгаа хүсч байгаа хэмээн Британийн “Guardian” сонин өнгөрсөн долоо хоногт  нийтэлсэн байна.             Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orosoos orj irsen bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.mun borluulagch ajild awna..utas 91915043 91914197
2012-09-21