Бие даагчид уриалгаа Ерөнхийлөгчид хаяглав

img

УИХ–д  бие даан сонгогдсон Х.Болорчулуун, С.Ганбаатар , Ц.Даваасүрэн нар төр засагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан уриалга гаргасан тухайгаа дөнгөж сая  Төрийн ордонд мэдээллээ.

Уг уриалгаа УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, намуудын удирдлагад хүргүүлэхээр болсон байна. Тэд засгийн ажил үндсэндээ гацаанд орсон. УИХ-д суудалтай намууд хоорондоо ойлголцохгүй ард түмний сонголтыг хүндэтгэхгүй, бүрэлдэхүүнээрээ хуралдахгүй төрийн ажлыг гацааж байгаа нь  ард түмний эрх ашгийг хойш тавьсан алхам гэж үзсэн байна.

 Тиймээс намууд яаралтай харилцан зөвшилцөж төрийн үйл хэргийг тасралтгүй явуулах ёстой гэсэн байр сууринаас үндсэн хоёр асуудлаар уриалга гаргажээ. Үүнд нэгдүгээрт, сонгууль шударга бус явагдсан хууль бус үйлдэлд СЗХ илт тэгш бус хандсан, хоёрдугаарт намуудыг яаралтай зөвшилцөлд хүрэхийг уриалжээ.

Ер нь монголчууын   80 гаруй  хувь нь намд харьяалалгүй. Гэтэл намууд эрх ашгаа  тэргүүнд нь тавьж  байна гэл ээ. Тиймээс УИХ-д суудалтай намууд  улс төрөөс ангид байж эрүүл саруул сэтгэхийг уриалж байгаа гэнэ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Гишүүдээ дуурайж аймаг сум дүүргийнхэн нь гэдийгээд суудаг болчихвол  яах вэ. Чуулганы хуралдаандаа нэг хэсэг орж ирэхгүй. Нөгөө хэсэг нь  хөөгөөд гаргачихсан юм шиг гэрийн гаднаас хашгираад байх юм. Бид аль нэг намыг зөвтгөх эсхүл буруутгах гэсэн зүйлгүй.

Намууд зөвшилцөж чадахгүйгээс  иргэд хохирох ёсгүй. Ажил багатай айлд хэрүүл их гэдэг үг бий. Иргэд  ажлаар дарахгүй байна тэднийг. Нохойноосоо гинж нь гэгчээр  иргэдийн асуудлыг шийдэхгүй ширээ сандалтай зууралдаж байгаа нь маш буруу” гэв. Бие даагчид төр засгаа яаралтай эмхэлж цэгцлэх ёстой гэсэн  нэгдсэн байр суурьтай байгаа аж.

 Уриалгыг бүрэн эхээр нь дор нийтлэв.

                                                                             УРИАЛГА

2012 оны 8 дугаар сарын 2

УИХ-ын сонгууль болоод сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаа нь УИХ-ын бүтцийн байгууллага, төр засгаа эмхлэн байгуулах хангалттай цаг мөч юм. УИХ-д суудал бүхий намууд хоорондоо ойлголцохгүй ард түмний сонголтыг хүндэтгэхгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдахгүй, төрийн ажлыг гацаах болсон нь эх орон ард түмнийхээ эрх ашгийг хойш тавьсан алхам боллоо гэж үзэж байна.

Иймд УИХ-ын бие даан сонгогдсон гишүүд бид Монгол улсын төрийн тэргүүн, улс төрийн намуудад хандан дараах зүйлийг уриалж байна. Үүнд:

  1. Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар булаан авах оролдлогод хамаарах сонгуулийн явцад сонгогчдод мөнгө, эд зүйлс тараасан гэмт хэргийн талаар нотлох баримттай асуудлуудад Сонгуулийн Ерөнхий хороо тэгш бус хандсан байдал өнөөдрийн УИХ-ын бүрэлдэхүүнд илт харагдаж байна.

Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д ард иргэдийн итгэлийг бэхжүүлэх, цэвэр тунгалаг болгох үүднээс төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг оролдож мөнгө, бэлэг сэлт тарааж бусармаг үйл ажиллагаа явуулсан нэр дэвшигчидтэй холбоотой баримтаар нотлогдсон асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо, хууль хяналтын байгууллага цаг алдалгүй шийдэж, цаашид зөв жишиг тогтоох шаардлагатай байна. Ингэснээр дараа дараагийн орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонууль хуулийн дагуу шударгаар явагдах нэг үндэс болно гэж үзэж байна.

Иймд Монгол улсад ардчилсан төр бэхжиж төлөвших нэг үндэс болсон чөлөөт ардчилсан сонгуулийг мөнгөний нөлөөлөлд автахгүй, хуулиа чанд баримлах зөв зарчим тогтооход анхаарч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох арга хэмжээ авч ажиллахыг эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд хандан уриалж байгааг хүлээн авна уу.

  1. УИХ-д шинээр сонгогдсон гишүүд бид эх орон ард түмнийхээ хөгжил сайн сайхны төлөө зүтгэхээр ард түмний төлөөлөл болсон билээ. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлууд та биднийг нэг  өдөр ч алдахгүй шамдан ажиллахыг шаардаж байна. Иймд намын эрх ашгаа хойш тавьж ард түмнийхээ сонголтыг хүндэтгэн төрийн ажлыг тасалдуулахгүй явуулах алхам хийж зөвшилцөлд хүрэхийг улс төрийн намуудад уриалж байна.

Төр түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай!

Уриалга гаргасан УИХ дахь бие даагчдын Зөвлөл,

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

С.Ганбаатар

Ц.Даваасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
NAMAAR TALTSAJ AJILLAHAA BOLIMOOR YM HEN SAIN AJILLAN TER HUN NI ULDEJ CHADAHGUIG ARD TUMEN ERGUULJ TATAAD CHADDAG HUMUUS TAWIBAL YASIIN :MAN bol gai tegehdee ter dotor sain ni bna HARIN ene BATHUU gedeg mal bol bolimoor ym yu hiisen dee garah geed bgaa ym ochnoon ooriinhoo horongo orlogiig zuzaalj awsan ystoi heregt duudagdah hun schuu dee
2012-10-20
даш:
та 3 дэмжиж байна. төрийн ажлаа хийдэггүй төрийн албан хаагчдыг өөрчилж тойрог бүрд нь нөхөн сонгуул явуулцгаая иргэдээ иргэдэд хайртай гэж гарч ирчихээд төрийн өмнө тулгараад иргэдэд нэн шаардлагатай ажлууд байхад арга саам хийгээд байгаа явдлыг зогсоох нь хэрэгтэй
2012-08-03
Хүсэл татсан уруулаараа намайг эзэмдэхдээ Хүнийх гэдэгээ чи хэлээгүй Хайр тэмүүлсэн бүхнээ гайхуулахдаа Хархан нүдэндээ намайг багтаахгүйгээ хэлээгүй Зовлон сөрж очиход минь жаргал чинь байдагаа хэлээгүй Зоргоор дасаж дурлахад минь зөв бишийг нь таниулаагүй Гуниг үргээх үгийг надаас чи сонссон ч Гуйгаад очиход минь харин буцаад алхахаа хэлээгүй Үнэн бүхэнээ чи хэлээгүй Үгүйлж намайг санадагаа чи хэлээгүй Гуниг харцандаа нуугаад түүнийхээ дэргэд хурсан Гудиггүй эргэж алхах замыг л надад үлдээсэн Хайртай хүнтэй гэсэн ч надад чи дурласан Харалган бишүү гээд буцаад алхах гэж яарсан Бүхэнээ түүндээ өгөвч сэтгэл чинь минийх байсан Бүтэлгүй гэж санаашраад бүүр дээх нь чи явсан…
2012-08-03
badarchin choi:
TER BATZANDAN TER MAHX IIN TEND BGAA BATZANDANGIIN OROOSON GEED ENE XED XVNII AMIAR TOGLJ TOGLJ GARLAA YAX GEED BGAAN BOL GEDEG BAS NOO BGAA,UNSHIJ BGA XVN ENIIG UGNA MEDMEER YM OILGOMOOR YM.ZA TEGEED CH MONGOLD EX ORONCH XVN XEREGTEI B.. CHINGISIIN MONGOL MONL YM BOL MONGOL XUJAA BOLJ DUUSLAA.TER VXSNII XAMBA BE XYTADIIN SHARIIN SHASHING MONGOLII TVVXIIN BADARCHIN ALTIINA AVAAD AVDRIINA XAYANAA GEJ YUN XAMBA BE KKK CHOI GUAI
2012-08-03
ahaa alsan oyun:
Ganbaatartaa amjil ter idej uusan axiinxa nern dor yvsan ynxanaas xol yvaarai golno ter muu eriin avgai taniig oroono shvv neeree.ganbaatar mongoliin xuvisgalch xvn tandl gej xeliedee
2012-08-03
Usudud:
Darhniii mergejiliin baiguulguud yu. Hiij suudgiiig shalgaj dvgnehgvi bol bolhoo baisan. Gazar geltei baishinguud ni. Hii vzegdel met delbreed yamar oodteidooo adgiin muu yaltan haynhyrvaa geech buzar iig songOj baihavdeee medeej ter deermee hiisen ni. Oilgomjtoi
2012-08-02
Ìîíãîë Èðãýí:
Áèå äààã÷ íàðûí òàâüñàí ñàíàëûã õ¿ëýýæ àâ÷ øèéäâýðëýõ ¸ñòîé ÷óõàë ñàíàë ãýæ îéëãîæ áàéíà. Àñóóäàë ÌÀÍ-ä áèø ñàíàëàà ëóâàðäóóëñàí ìàøèí, ò¿¿íèéã õàìãààëæ áóé õ¿÷èí, õóóëèéã çàñàæ ãàðààð òîîëîõ ñàíàëûã õ¿ëýýæ àâàõã¿é áàéãàà ñîíãóóëèéí åðºíõèé õîðîîíû äàðãà íàðò áàéãàà þì. Ëóâñàíæàâ õýäýí òîéðîã äýýð òîîëëîãî õèéõýýñ þóíààñ íü àéãààä áàéãàà þì áý ñîíèí áàéãàà áèçäýý. Õàìàã áóëõàé íü èëðýõ ãýýä àéãààä áàéãàà áèç ýðò îðîé õýçýý íýãýí öàãò áóëõàé íü èëýð÷ øîðîíä îðîõ øèíü òîäîðõîé ø¿¿äýý Çàñãèéí ýðõèéã õóóëü áóñ àðãààð àâàõ àæëûã çîõèîí áàéãóóëñàí îðîëöñîí õ¿í îâîî õýäýí æèë õýâòýæ òààðíà.
2012-08-02
Bataa:
Хүсэл татсан уруулаараа намайг эзэмдэхдээ Хүнийх гэдэгээ чи хэлээгүй Хайр тэмүүлсэн бүхнээ гайхуулахдаа Хархан нүдэндээ намайг багтаахгүйгээ хэлээгүй Зовлон сөрж очиход минь жаргал чинь байдагаа хэлээгүй Зоргоор дасаж дурлахад минь зөв бишийг нь таниулаагүй Гуниг үргээх үгийг надаас чи сонссон ч Гуйгаад очиход минь харин буцаад алхахаа хэлээгүй Үнэн бүхэнээ чи хэлээгүй Үгүйлж намайг санадагаа чи хэлээгүй Гуниг харцандаа нуугаад түүнийхээ дэргэд хурсан Гудиггүй эргэж алхах замыг л надад үлдээсэн Хайртай хүнтэй гэсэн ч надад чи дурласан Харалган бишүү гээд буцаад алхах гэж яарсан Бүхэнээ түүндээ өгөвч сэтгэл чинь минийх байсан Бүтэлгүй гэж санаашраад бүүр дээх нь чи явсан...
2012-08-02
Ман хэзээч ард тумнээ хундэтгэдэггуй хуулиас дээгуур эрх мэдэлтэй гэдэг нь энэ20 гаруй хоногт ажиглагдаж байна ман ялагдаж сур бас дахин сур
2012-08-02
Ишш чааваас даа:
Танай сайт МАН сонгуульд ялагдсанаас хойш бүр алингаа алджээ. Олигтой мэдээ ч алга болоо иш чааваас даа. МАН чинь балраад байна уу хэ хэ
2012-08-02
Galzuu Ganbaatar uildverchin toloolood bna uu toriin toloologch uu hamt hiij hezee ch bolohgui shuu dee
2012-08-02
Ганбаатраа чи одоо Үйлдвэрчний эвэлэлийн дарга шиг ажиллаж ярьж болохгүй гэдгийг сануулья
2012-08-02
Ганбаатар саяхан Дарханы газрын албаныхны ажилтай танилцаж байгаа харагдсан. Тэр хүнийг хууль боловсруул, эрх зүйн орчныг нь сайжруул, биднийг их хуралд төлөөл гээд явуулж байхад сонгогдсон газраа буцаж очоод мэргэжлийн байгууллагын ажилд хутгалдаж байгаа нь их хурлын гишүүний үүрэг хариуцлагыг мэддэггүй юм байна гэсэн ойлголт төрүүлсэн. Хүн болгон хариуцсан, ноогдсон ажлаа дор бүрнээ сайн хийцээе За юу Ганбаатараа.
2012-08-02
Ажил багатай айлд хэрүүл их гэдэг үг бий.:
Ажил багатай айлд хэрүүл их гэдэг үг бий.
2012-08-02