Динозаврын ДНК-р клон бүтээх хүсэлтэй тэрбумтан

img

Австралийн тэрбумтан Клайв Палмер ДНК-гаар нь динозаврын клон гаргуулан, өөрийн “Palmer Coolum” амралтын газрын Юрийн галавын үеийн мэт цэцэрлэгтээ үзүүлэн болгохыг хүсч байна гэсэн яриа гарчээ. Палмертай ойр байдаг эх сурвалжийн хэлснээр тэрээр уг хүслээ ажил хэрэг болгохоор Долли хонийг клоны аргаар гарган авсан эрдэмтэдтэй уулзалт хийж байгаа аж. Тус эх сурвалж нь мөн Палмерыг амралтын газартаа 20 давхрын өндөр барилга барих гэж байгаа гэсэн байна. Клайв барилгын талаарх яриаг үгүйсгэсэн боловч динозаврын талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Гэхдээ амралтын газар оршдог Саншайн-Кост хотын захирагч Марк Жеймисон Палмер тэдгээр төлөвлөгөөгөө маш нухацтай  авч үзэж байсныг хэлсэн юм. Палмерын төлөөлөгчийн мэдэгдсэнээр тэрбумтан маань баасан  гаригт хэвлэлийн бага хурал хийх гэнэ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ