Тамирчид нь хөөгдсөн хятад дасгалжуулагч хүлцэл эрлээ

img

Өчигдөр болсон бадминтоны эмэгтэйчүүдийн тэмцээнээс найман тамирчин хөөгдсөн байна. Хосоор хосоор тоглодог тэмцээнд тамирчид хожих гэж биш, хожигдох гэж улаан цайм оролдсон юм. Ингэснээр тэдэнд дараагийн оноолт дээр илүү ашигтай байдал үүсдэг байна. Шилдгүүд оролцож, шилдгээ тодруулдаг олимпийн наадмын учир утгыг тэдгээр тамирчид гутаасан хэмээн ОУОХ үзжээ. Хасагдсан тамирчид нь Хятад, БНСУ, Индонезийн тамирчид байжээ. Алс холоос зорин ирж, их мөнгө заран тасалбар авсан үзэгчид энэ явдлыг хараад маш их эгдүүцсэн байна. Гэхдээ бүх төрлүүдээс алтан медаль л авах ёстой гэсэн үзэлтэй хятадын баг тамирчдын энэ булхайтай үйлдэл анхны удаагийнх нь биш юм. Тэд өөрсдөдөө ашигтай байдлыг олохоор ингэж албаар хожигдох явдал өмнө нь нэг бус удаа гарч байв. Хятадын Юй Ян, Ван Сяоли, БНСУ-ын Жун Кюн Эн, Ким Ха На нартай оноолт тааран тоглохдоо хятадын тамирчид албаар хожигдох гэж хичээсэн байна. Байдлыг ойлгосон солонгос тамирчид ч адилхан хожигдох гэж хичээхэд тоглолт утгагүй болж эхэлсэн юм. Яг энэ байдлаар бусад дөрвөн тамирчид ч бас хөөгджээ. Харин өнөөдөр  Юй Ян, Ван Сяоли нарын дасгалжуулагч Ли Ёнбо болсон хэрэгт өөрийгөө буруутган уучлалт гуйсан бол Юй Ян зодог тайлахаа мэдэгджээ. Ц.Мишээл            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

harin ch sergelen geech
2012-08-18
durmiig ni uurchiluh hergtei shde , tegwel iim asual uusehgui shde .durem ni uuruu sportiin bus duremtein bn . yg manai undesnii buh shig
2012-08-04
aziud buzar bulaiga gaihulj bna
2012-08-03
harin ch sergelen geech
Ene torliig hasval taaarnaa shal teneg sport ch bish yu ch bish yum bolj bainaa
2012-08-02
Бүүлшээт:
Бадминтоныг олимпийн төрлөөс хасмаар юм.
2012-08-02
MEDEHED ILUUDEHHGUI:
HUJAA SANAAG HAANA CH DARJ BAIHGUI BOL BOLOHGUI
2012-08-02
sonin l ym, yagaad engdeg ym bol tgd baga saga togolj bgaad l hojigdon biz de, teneg ym shig ehlehdee aimar idevhgui ehelj ntr
2012-08-02
German:
teneg ömhi hyatduud ingej baihdaa taarsin
2012-08-02