Байт харваа эхэллээ

img

Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 16 тамирчны тоглолт дөнгөж сая эхэллээ. Энэ төрөлд амжилттай оролцож буй манай тамирчин Бишиндээгийн Урантунгалаг 17.31 цагт цэц мэргээ сорино. Эзэн орны Алисон Уиллиамсон, АНУ-ын Женифер Николс нарыг дараалан ялаад буй Б.Урантунгалагийн дараагийн өрсөлдөгч нь БНСУ-ын тамирчин Ли Сун Жин байх нь. Ли Сун Жин нь 2004 оны Афины олимпийн алт, мөнгөн медальт, одоо болж буй Лондоны олимпийн багийн харвааны төрөлд алтан медаль хүртээд буй шилдэг тамирчдын нэг юм. Б.Урантунгалаг маань БНСУ-ын тамирчинг ялвал хагас шигшээ буюу 1/8-д үлдэнэ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Hojigchihloo
2012-08-02