
Олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ийн жингийн барилдаан хэдхэн мөчийн өмнө эхэллээ. Бээжингийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Голландын жүдоч Хенк Грол дөнгөж сая барилдаанаа хийж Сейшелийн арлуудын бөхийг цэвэр яллаа.
Энэ жинд манай жүдоч Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр 16.58 цагаас барилдах билээ.
Манай жүдочний өрсөлдөгч нь Тайландын Тийрават Хомклин байх юм. B хэсгийг тэргүүлэн барилдаж буй манай бөхийн дараагийн өрсөлдөгч нь Франц болон Египетийн жүдочдын аль ялсан нь байх болно.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ