Н.Түвшинбаяр эхний учраагаа цэвэр яллаа
Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр маань -100 кг-ийн жинд дөнгөж сая эхний барилдаанаа хийлээ. Манай жүдоч учраа бөх Тайландын Тийрават Хомклинтой барилдаж баруун талдаа үүрч юко үнэлгээ авсан ба улмаар өрсөлдөгчөө боох мэхээр цэвэр яллаа. Манай B хэсгийг толгойлон барилдаж буй манай аваргын дараагийн өрсөлдөгч нь Франц болон Египетийн жүдочдын аль ялсан нь байх болно.
Ийнхүү олимпийн аварга маань барилдаанаа өнгөтэй эхлүүллээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ