Францын Тьерри Фабре манай жүдочтой барилдахаар болов
Дөнгөж сая Францын жүдоч Тьерри Фабре болон Египетийн Рамадан Дарвиш нар барилдлаа.
Энэ барилдаан нэмэлт цаг сунгаж улмаар Египетийн жүдоч хоёр торгуулж юко үнэлгээ алдсанаар Францын Тьерри Фабре манай жүдоч Н.Түвшинбаяртай дараагийн тойрогт барилдахаар боллоо.
2010 оны Токиогийн дэлхийн аваргын тэмцээнд Фабре манай бөхөд цэвэр ялагдаж байсан түүхтэй.
Ийнхүү хоёр жилийн дараа тэд Лондоны татамид дахин барилдахаар болоод байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ