Олимпийн аварга цэвэр ялж шөвгийн дөрөвт үлдлээ
Олимпийн аварга маань хэсгийн барилдаануудаа амжилттай дуусгалаа. Манай жүдоч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Узбекстаны жүдоч Рамзиддин Саидовтой барилдаж нэмэлт цагт үүрэх мэхээр цэвэр яллаа. Өнгөрсөн жил манай бөх Саидовтой Парисын их дуулгад таарч барилдан мөн л ялж байсан юм. Ингэснээр манай бөх А хэсгээс ялагчаар гарч ирсэн Өмнөд Солонгосын жүдоч Хван Хи Тэйтэй мөнгөн медалийн төлөө барилдах боллоо.Олимпийн аварга маань гурав дараалан цэвэр яллаа.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ