
Жүдо бөхийн -100 кг-ийн жинд манай бөх, олимпийн аварга Н.Түвшинбаяр хэсгийн барилдаанууддаа гурав дараалан цэвэр ялж шөвгийн дөрөвт үлдээд байгаа билээ.
Манай бөхтэй А хэсгээс шалгаран үлдсэн Өмнөд Солонгосын жүдоч Хван Хи Тэй барилдах бол нөгөө талд Германы Димитри Петерс ОХУ-ын Тагир Хаибулаев нар мөнгөн медалийн төлөө барилдах юм.
Эдгээр бөхчүүдийн ялагдсантай, торгуулийн тойрогт Азербайжаны Элмар Газимов, Нидерландын Хенк Грол Чехийн Лукаш Крапалек нарын ялсан нь хүрэл медалийн төлөө барилдах юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ