
Бээжин-2008 олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр БНСУ-ын жүдоч дэлхийн аварга Хван Хи Тэ-тэй урьд нь дөрвөн удаа барилдаж байжээ.
Тэдний хоорондын даваа, унааны харьцаа 3:1-ээр манай бөхийн талд давуу байгаа юм.
Анх 2011 оны Парисын их дуулгын хагас шигшээд ялсан боловч түүнээс хоёрхон сарын дараа Азийн АШТ-д ялагджээ.
Харин 2011 оны Жэжүгийн Дэлхийн цомоор нутагт нь, 2012 оны Парисын их дуулгаар дараалан хоёр удаа ялаад байна.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ