Ж.Отгонцагаан дэлхийн шилдгүүдийн эгнээнд
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос "Лондон-2012" олимпийн наадмыг тохиолдуулан 10 болон түүнээс олон удаа олимпийн наадам сурвалжилсан орон орны 100 сэтгүүлчийг алдаршуулан шагнахаар шийдвэрлэсэн билээ. Өвөл, зуны 23 олимпийн наадам сурвалжилсан Канадын ахмад сэтгүүлч Ришар Гарнеу, 22 наадамд ажилласан Швейцарийн Петер Фрай, Их Британийн Жон Жексон, Дэвид Миллер, 21 дэх наадамдаа сурвалжилж буй Германы Гюнтер Дайстер тэргүүтэй сэтгүүлчдийн жагсаалтад Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулагч, холбооны ерөнхийлөгч, Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жүгдэрийн Отгонцагаан багтжээ.
Наймдугаар сарын 2-ны өглөө Зүүн Лондоны "Procter and Gamble Family Home"-д болсон "Olympic Journalists on the Podium" нэртэй уг арга хэмжээнд Эдвин Мозес, Кипчоге Кейно, Даун Фрэйзер, Навал Эль-Мутавакель зэрэг алдарт тамирчид оролцож тэдний ялалт амжилтыг магтан "дуулдаг" сэтгүүлчдэд шагналыг нь гардуулан өглөө.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ