
Дөнгөж саяхан Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр маань учраа бөхөө ялж алтан медалийн төлөө барилдахаар үлдсэн билээ.
Манай Лондон дахь тусгай сурвалжлагч Б.Цагаанбаатарын мэдээлснээр аварга маань дэвжээнээс бууж Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбатад үүрүүлэн гэмтлээ сэдрээн нулимс дуслуулсаар бэлтгэлийн өрөөндөө орлоо.
Манай бөх Бээжингийн олимпод хөлөндөө бэртэлтэй орсон бөгөөд олимпийн аварга болсныхоо дараа баруун шагайндаа хүнд хагалгаа хийлгэсэн юм.
Дөнгөж сая БНСУ-ын бөхтэй барилдах үеэр хүнд гэмтэл авсан хэдий ч монгол эрийн шийр заасаар ялсан юм. Манай сурвалжлагчийн мэдээлснээр аварга маань хөл дээрээ гишгэж чадахгүй байгаа ч барилдана хэмээн хэлжээ. Одоо манай бөх ОХУ-ын жүдоч Тагир Хаибулаевтай барилдана.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ