
Лондон-2012 олимпийн аваргын төлөө барилдахаар болоод байгаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОХУ-ын гавьяат тамирчин Тагир Хайбулаев нар урьд нь ердөө ганц удаа 2010 оны ДАШТ-д таарч барилдахад манай аварга илүүрхэж байлаа. Түүнээс хойш томоохон тэмцээнүүдэд хүч үзэж амжаагүй байна.
Хайбулаев мөн 1984 онд төрсөн, 2011 оны ДАШТ-д хүн бүрийг зөвхөн үүрэх мэхээр түрүүлж, түүнээс хйош хоёрхон тэмцээнд оролцохдоо дийлдээгүй яваа гэнэ.

Харин манай аваргын бэртлийг хэрхсэн тухай мэдээлэл одоогоор алга, тодорхой болмогц мэдээлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ