
Бээжингийн олимпийн аварга, Булган нутгийн хүү Н.Түвшинбаяр хүнд бэртэлтэй хэрнээ хөлөө боож байгаад олимпийн аваргын төлөө хойд хөршийн бөх Хаибулаевтай Монгол эх орныхоо нэрийг хоёронтаа өндөрт өргөж хөх тэнгэрийн орны эрчүүдийн хатыг зааж барилдлаа.
Манай бөхийг Ороын бөх цэвэр ялж олимпийн аварга боллоо. Гэсэн хэдий ч манай бөх олимпийн буурийг зааж, гайхамшигтай сайхан барилдаж олимпийн мөнгөн медаль хүртлээ.
Ийнхүү эх орны хүү Найдангийн Түвшинбаяр гайхамшгийг үзүүлж олимпийн алт, мөнгөн медалийн эзэн боллоо. Эх орон нэгтнүүдээ, элгэн халуун нутгийн чинь хүү олимпод монгол хүний гайхамшгийг харуулж чадлаа.
Хөл дээрээ гишгэж ч чадахгүй байгаа мөртлөө олимпийн аваргын төлөө барилдсан гайхамшиг зөвхөн Монголынх.
Монгол Улсын спортын түүхэнд аварга хүн ямар байдгаа харуулж, аварга аваргаараа төрдгийн үлгэрийг харууллаа. Түүний алдар гавьяаг дэлхий даяар цууриатуулж байна. Түшээт хан аймгийн бөхийн сурвалж ийнхүү даян дэлхийд Монголын нэрийг гаргаж байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ