
Монгол Улсын далбаа 21-нтээ олимпийн тэнгэрт мандлаа. Булган нутгийн хүү Найдангийн Түвшинбаяр манай улсын спортын түүхэнд гайхамшигтай хуудас нээлээ.
Тэрбээр доголон байж, шөрмөсөө таслуулан байж алтан медалийн төлөө барилдсан юм. Бээжингийн олимпоос ирэхдээ сэтгүүлчид бидэнтэй уулзаж суухдаа "Алт авчихаад сайхан нутгийнхаа айргийг л уумаар санагдсан шүү" гэж билээ.
Мөн бэртлийн тухай ярихад би яахав дээ олимпийн аварга болсон л гэх юм жиндээ яаж орно доо хэмээн ярьж суусан жинхэнэ монгол эр хүн дээ.
Хэрвээ түүний бэртэл сэдрээгүй бол алтан медаль харагдаж л байлаа. Манай ард түмэн ч түүнийг ямар одтой, аваргын буурь зааж барилдсаныг, бид бүхнийхээ магнайг тэнийлгэснийг харсан. Аварга хүн аваргаараа л төрдөг гэдгийг Н.Түвшинбаяр харууллаа. Энэ бол зөвхөн хөх тэнгэрийн оронд л байдаг түүх, уламжлал. Бээжингийн олимпийн дараа мэндэлсэн түүний хоёр хүү аавыгаа догдлонхон харж суугаа.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ