![asound[1]](http://www.shuud.mn/wp-content/uploads/2012/08/asound11.jpg)
Хоёр дахь бие даасан цомгоо “Зуун наст” хэмээн нэрийдэж, фэнүүддээ хүргэсэн “A-Sound” хамтлаг тоглолт хийхээр болжээ. Энэ сарын 25-нд “UB Palace”-ын задгай талбай буюу “Open air”-т болох “Зуун наст” тоглолтын тасалбар нь зэрэглэлээсээ хамаарч хоёр янзын үнэтэй байх аж. Нэгэн үдэш амьд хөгжмийн доргио хэмнэл, хит дуунуудаар “амьсгалах” охид залуус тэдний хоёр ч цомогт багтсан шилдэг уран бүтээлүүдийг сонирхох боломжтой боллоо. Ийнхүү цомгоо тоглолт болгохоор зэхэж буй “A-Sound” хамтлагийн сюрприз үүгээр дуусахгүй нь. Ирэх арваннэгдүгээр сард дахин бие даасан тоглолтоо хийх гэж буй авьяаслаг залуус гадаадад ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүддээ ч мөн ая дуугаа хүргэх гэнэ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ