“Sunrise festival-2012” өнөөдөр болно

img

Багагүй хугацаанд олны анхаарлыг татаж байсан тус фестиваль өнөөдөр 18.00 цагт “River beach”-д болох юм. Өдгөө хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү фестивалийн сүлд дуу нь “Sunrise Anthem-2012” нэртэй. Фестивалийн үеэр найман DJ өөр өөрсдийн “сэт”-ээр охид залуусыг доргиох бөгөөд циркийн үзүүлбэр, галын наадам, үзэгчдийн дунд зохион байгуулах  олон төрлийн тэмцээн гээд сонирхох зүйлээр дүүрэн байх ажээ. Үүр цайтал дуулж бүжиглэн, өөрсдийн дураар цэнгэх үзэгчдийг сэтгэл хөдлөм уриагаар далласан “Sunrise” фестивальд рок попын одод, загвар өмсөгчид, жүжигчид ч бас оролцох сурагтай. Мэдээж хэрэг, тэд тайзан дээр гарах гэж бус зүгээр л үе тэнгийнхэнтэйгээ хамт үдшийг зугаатай, бас сэтгэлд дурсамжтай үлдээхээр зорих нь тодорхой. Р.Есүй  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ