Н.Баяраа онч мэргээ сорино
Лондоны олимпод буудлагын төрөлд онч мэргэнээ сорьж байгаа манай тамирчин Нянтайн Баяраа өнөөдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны хэвтээ дасгалд өрсөлдөнө. Тэмцээн 16.00 цагаас эхэлнэ. Тэрээр тав хоногийн өмнө 10 метрийн хийн урт бууны төрөлд онч мэргээ сорьж урьдчилсан буудлагад 593 оноо авснаар 47 тамирчнаас 23-р байрт орсон амжилт үзүүлсэн билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ