
Олон нийтийн сүлжээ Фейсбүүк хуудас нийт 955 сая хэрэглэгчидтэйгээс 8,7 хувь нь буюу 83,1 сая хэрэглэгч нь хуурамч хуудсууд гэдгийг компани мэдэгдсэн байна.
Энэ нь уг сайтад анх бүртгүүлэхдээ хийсэн гэрээний нөхцлийг зөрчиж байгаа учир фейсбүүкийн олон хаягтай хүмүүсийн хаягуудыг хааж байгаа аж.
Эрх, үүргийн талаар 4-р хэсэгт зааснаар:
- Та өөрийн фейсбүүк хуудсанд худлаа хувийн мэдээлэл оруулах эсвэл зөвшөөрөлгүйгээр өөрөөсөө өөр хүнд зориулсан хаяг нээхгүй байх
- Та нэгээс илүү хувийн хаяг нээхгүй байх
гэсэн байна. Мөн энэ үеэр компанийн хувьцаа огцом унаж байна. Анх 45 ам.доллараар зарагдаж байсан хувьцаа талаасаа бага буюу 19,91 ам.доллар болж унажээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ