Фелпс 20 дахь медалиа авлаа

img

АНУ-ын усанд сэлэгч Майкл Фелпс өчигдөр Лондонгийн олимпийн ганцаарчилсан төрлөөс анхны алтан медалиа авсан байна. 200 метрийн холимог сэлэлтийн тэмцээнд Фелпс түрүүлж, нутаг нэгт Райан Лохте хоёрт оржээ. Ийнхүү Фелпс энэ удаагийн олимпоос хоёр алт, хоёр мөнгөн медаль аван нийт олимпийн медалийн тоогоо 20-д хүргэлээ. Ингэснээр 18 олимпийн медальтайгаар манлайлдаг байсан ЗХУ-ын гимнастикч Ларисса Латининаг хол хаялаа. Майкл Фелпс “BBC”-д өгсөн ярилцлагадаа “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама лхагва гаригт над руу залгасан. Маш гайхалтай байсан шүү. Тэр надад бүх хүн намайг дэмжиж байгаа гэж хэлсэн нь маш онцгой санагдсан. Бас ээждээ мэнд хүргээрэй гэсэн” хэмээсэн байна. Ц.Мишээл          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuya:
EEJDEE MEND HURGEEREI! Yamar saikhan ug ve!
2012-08-04
zochin:
Setgeliin dem gej uuniig l heleh baih oo saihan l ym
2012-08-03
gfds:
Ashig saitai uildverleliin tusuld 120 say tugrugnii sanhuujilt haij baina. Utas: 99240190
2012-08-03