
МХБХ-ноос Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-тай хамтран "Хүүхэд, хөлбөмбөг, ирээдүй" хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг энэ онд эхлүүлж байна. Эхний ээлжинд 21 аймаг бүрээс тус бүр нэг төлөөллийг Улаанбаатар хотод наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1-ний хооронд явагдах хүүхдийн хөлбөмбөгийн зааварлагч, сургагч багш бэлтгэх тав хоногийн сургалтад хамруулах юм.
Мөн есдүгээр сард Хөвсгөл, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул аймгуудад очиж, гурав хоногийн дасгалжуулагчийн сургалт явуулахад бэлэн болоод байна. Дээрх сургалтуудыг Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж явуулах юм."Хүүхэд, хөлбөмбөг, хөгжил" хөтөлбөр нь ирэх есдүгээр сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр баярын арга хэмжээ зохион байгуулах юм. Нээлтийн ёслолын ажиллагаанд FIFA-гийн төлөөлөгчид оролцох бөгөөд энэ өдөр олон сюрприз задлах гэнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ