Тамирчныг нь бассан дасгалжуулагчаас хариугаа авчээ

img

Америкийн дасгалжуулагч Жон Леонард нь Хятадын эмэгтэй усанд сэлэгч, 16 настай Е Шивенийг  27 настай олимпийн алтан медальтан болох АНУ-ын эрэгтэй тамирчнаас илүү хурдан гүйцэтгэлтэй байсныг нь байж боломгүй гэж үзсэн билээ. Тэгвэл үүнд бухимдсан Хятад дахь Google-ийн салбарыг удирдаж асан Кайфу Ли өөрийн вейбогийн хуудаснаа дасгалжуулагчийн талаархи хувийн мэдээллийг нь бичсэн байна. Вейбо нь Хятадын твиттертэй төстэй томоохон сайт юм. Кайфу Ли америк дасгалжуулагчийн гэр, ажлын хаяг, утасны дугаар, и-мейл хаягийг хавсарган “Жон Леонард уучлалт гуйх ёстой. Түүнтэй холбоо барих хаягуудыг дор бичлээ. Хэрэв түүнтэй холбогдохыг хүсвэл боловсон ёсоор, баримттай харьцахыг зөвлөж байна” гэжээ. Мягмар гаригт бичсэн энэхүү мэдэгдлээ тэрээр устгасан боловч аль хэдийнэ 14 мянган хүн уншиж амжсан байв. Цаашлаад 15 сая блогчдод таржээ. Зарим интернет хэрэглэгчид “Жон Леонардын компьютерийг хакердъя” гэсэн бол “Түүнийг алах хэрэгтэй” гэсэн аймшигтай сэтгэгдэл ч мөн бичсэн байв. Кайфу Ли үүний дараагаар уучлалт хүсэн, Хятадын нэр хүндийг унагахыг хүсээгүйгээ хэлсэн байна. “Би зохисгүй үйлдлийнхээ төлөө болон Жонд учруулсан ямар нэг таагүй байдлын өмнөөс уучлалт гуйж байна. Гэхдээ би одоо ч гэсэн түүнийг Е Шивениэс хүлцэл эрээсэй гэж хүсч байна” гэжээ. Мөн энэ долоо хоногийн эхээр олимпод оролцох Хятадын баг тамирчдын эмч байсан Чен Зангао Америкийн домогт тамирчин Майкл Фелпсийг сэргээш хэрэглэсэн байж магадгүй гэж мэдүүлээд байгаа юм. Ц.Мишээл          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erdenetian:
erdenetiin neriig gutaasan l.tsog boliyoo.yamarch nutaggui zawhuul amitan erdenetchuudiig zd huurch garch ircheed.yadaj ajilaa hiij yawaach.teneg yumand orootsoldoj yawhiin.ichij uhmeer gdg.
2012-08-03