“Playtime 2012” наадам маргааш эхэлнэ

img

Амьд хөгжим сонирхогчдын зуны цэнгүүн болох “Playtime 2012” наадам маргааш Гачуурт дахь “Монгол шилтгээн” цогцолборт болно. “Play time-2012”  наадамд монголын рок, альтернатив, индипендэнт, металл чиглэлийн шалгарсан хамтлаг болох 55 хамтлаг оролцох бөгөөд анх удаа оролцож байгаа хамтлагууд өөрсдийн дуугаа дуулах гэнэ. Наадмын үеэр майхны хотхон буюу Play time camp, Боргио шар айрагны хотхон байгуулж,  галын наадам зохион байгуулж, халуун хоолоор үйлчлэх “Play time” зах ажиллах юм байна. Мөн жижиг тайз засч, сайн дурын уран бүтээлчид тэнд цагийн  хуваариар дуулж, шүлэг уншиж болох гэнэ. Зохион байгуулагчдын зүгээс амьд хөгжим үзэж сонирхож буй залуусын аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн албан хаагчид, мэргэжлийн эмчийн баг хоёр өдрийн туршид ажиллах аж. Харин наадмын тасалбарын үнэ энэ жил өөрчлөгдсөн тул хоёр өдрийнх нь 20 төгрөг болжээ. Тэгвэл таван хүний багц нь 85 мянга, 10 хүний багц тасалбар 100 мянган төгрөг юм байна. Ийнхүү амьд хөгжмийн наадам энэ жил болохгүй гэж байсан ч хөгжим сонирхогч залуусын хүсэл, зоригоор жигүүрлэн уламжлал ёсоор задгай талбайдаа дуу хуураар тэслэхээр боллоо. Р.Есүй  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ