
Ноён Н.Энхбаяр өмч хөрөнгө, улс төрийн эрх мэдлээ буруугаар ашигласан хэргээр дөрөвдүгээр сард баривчлагдсан билээ. Улаанбаатар хотын шүүх түүнийг хийдэд хандив болгож өгсөн телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа завшсан, мөн зочид буудал, хэвлэлийн газрыг хууль бусаар хувьчилсан гэж буруутгасан талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Түүнд долоон жилийн ял ногдуулсан ч гурван жилийг нь хөнгөрүүлсэн байна. Хуучин удирдагчаар хийдэд нөхөн төлбөр олгуулж, мөн хөрөнгийг нь хураах болов.
Тэр 2000-2004 онд Ерөнхий сайд, 2005-2009 онд Ерөнхийлөгчийн албыг хашиж, дараагийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдоржид ялагдсан байна. Өдгөө 54 настай тэрээр ялыг эсэргүүцэж, үүнийг улс төрийн зорилготой гэж үзэж байна. Мөн давж заалдахаа мэдэгджээ.
Ноён Энхбаяр сонгуулийн өмнө зургадугаар сард BBC-д өгсөн ярилцлагадаа түүнийг сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд ингэж яллах гэж байна гэсэн юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ