Н.Түвшинбаяр өнөөдөр хөлнийхөө зургийг авахуулж байна
Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өнөөдөр хөлнийхөө зургийг авахуулж байгаа аж. Зурагнаас цаашид түүнийг яаж эмчлэхийг шийдэх юм байна.
Харин жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид маргааш Лондонд ажиллаж амьдардаг Монголчуудтай уулзах гэнэ. Тэгээд 8-р сарын 5-ны өдөр Лондонгоос хөдлөөд 8-р сарын 7-ны өглөө Монголд буух нь.
Мөн МЖБХ-ноос Олимпийн аварга болсон тамирчинд 1 тэрбум, дэд аваргад хагас тэрбум, хүрэл медальтанд 300 сая төгрөг өгөхөөр өмнө нь амалж байсан. Тэгвэл МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга амалсанаа тамирчиддаа өгнө гэдгээ хэлсэн байна. Харин тэрээр манай жүдочид Лондонгоос 3 медаль авна гэсэн төлөвлөгөөтэй байснаа ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ