Ганц онооны зөрүү манай боксчныг ялагдалд хүргэлээ
Боксын 69 кг-ийн жинд ОУХМ Б.Түвшинбат дөнгөж сая Францын боксчин Алексис Вастинтай тулаанаа хийлээ.
Манай боксчин эхний үед 3:3-ын харьцаагаар тэнцсэн ч хоёрдугаар үед оноо алдаж 9:6-аар ялагдаж эхэлсэн юм.
Харин сүүлийн үед Б.Түвшинбат маань илүү байж 6 оноо салгасан ч 4 оноо алдаж нийлбэр дүн 13:12-оор ганцхан оноогоор ялагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ