H.Төгсцогтын тулааны тухайд өрсөлдөгч нь ийн ярив
Манай Н.Төгсцогттой тэнцүүхэн тулаан хийж 16:17-гоор ялагдсан Италийн боксчин, Бээжингийн олимпийн наадам, 2007 оны ДАШТ-ий хүрэл медальт Винченцо Пикарди тоглолтынхоо тухайд “Энэ бол спорт, өрсөлдөгч маань бас нэгэн аварга.
Тиймээс надад гомдоллох зүйл алга. Бид Миланд тулалдахад тэр намайг хожиж байсан. Тэр надаас хүчтэй байгаагүй ч азтай юм.
Би уул нь хожиж болох байв. Ердөө ганцхан оноо” хэмээн ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ