Ганцаараа олимпийн 17 алтан медаль зүүгээд байна

img

АНУ-ын алдарт усанд сэлэгч Майкл Фелпс өөрийн нэрийг олимпийн түүхэнд бүхий л талаар тэргүүнд эгнээнд бичүүлэхээр болж байна. Тэрээр өнөөдөр 100 метрийн мэлхий сэлэлтэд 51,21 секундээр алтан медаль хүртэж олимпийн наадмаас 17 дахь алтан медалиа (Лондон-2012-оос гурван алт, хоёр мөнгө зүүсэн) өөрийн болгов. Замын хагаст дөнгөж долоод явж байсан Фелпс бариа сайн хийдгээ харуулан түрүүлсэн юм. Хэдхэн хоногийн өмнө 200 метрийн мэлхий сэлэлтээр түүнийг ялж байсан Өмнөд Африкийн Чад ле Клос ОХУ-ын Евгений Коротишкиний хамтаар мөнгөн медалийн амжилт үзүүлжээ. 27 настай тэрээр маргааш 4х100 метрийн холимог буухиад АНУ-ын багаас мөн уралдана. Фелпсийн олимпийн наадамд 2004, 2008, 2012 онд оролцож 17 алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, нийт 21 медаль цуглуулаад байна. Үүний өмнөхөн АНУ-ын залуу сэлэгч эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах төрөлд 2 минут 04,06 секундээр дэлхийн рекордыг шинэчилсэн юм.            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
mongold bol 17 udaagiin hodolmoriin baatar geh yum bna ldaa.4oroo bair 17 avah yum bna
2013-01-17
swimmer:
manai sport survaljlagch nar bas l boloogui bna shu, 100 meter-iin butterfly buyu delfin selelt shu de, mgl oor bol dalain gahai selelteer suuliin 3 olimpoos avsan medaliinh n niit too 21 (gehde hagas saind n neg alt nemj avaad niit olimpiin 22 medal tuunees 18 n alt) bolson gej bicheldee, tgd ch ter Clos gd brazil zaluu chin phelps iig mun 200 meter dalain gahai selelt deer yalsan yum.
2012-08-05
puujee:
Ene hudlaa bhoo 17 alt gene uu hehehe
2012-08-05
Үнэхээр гайхатшиг
2012-08-04
ERTONTSIIN GAIHAMSHIG
2012-08-04