З.Баянсэлэнгэ албан тушаалаараа сүрдүүлж байна
Үнэнээс хэн ч нүүр буруулж чадахгүй, шударга ёсыг тогтоох ёстой хэмээн өөртөө итгэлтэй хэлж зогсох гудамжны жагсагч гэх тодотголтэй эрхэм гишүүн З.Баянсэлэнгээс олон хүн ичиж байна.
Учир нь тэрбээр Шууд.мн сайтын сэтгүүлчийн асуусан”Та хүний амь хөнөөсөн хэргийг нуун дарагдуулж цагдаагийн байгууллагаас хөөгдсөн чинь үнэн үү” гэсэн асуултад “Найз нөхөддөө тусалсан” хэмээн хэнэг ч үгүй хариулж хуулийг гууль болгож чаддаг гэдгээ харуулсан.
Түүнчлэн хууль тогтоох дээд байгууллагад орж ирлээ дахиад найз нөхөд, дотны хүмүүстээ туслаж алдаа гаргах юм биш биз дээ гэхэд “Цаг хугацаа харуулна” гэж хариулсан эл эрхэм уржигдраас хойш шүүгчид рүү албан тушаал эрх мэдлээрээ далайлган сүрдүүлж эхлэв.
Тухайлбал, өчигдөр гэхэд л намын хэдэн нөхөдтэйгээ шар цэцэг тэврэн гүйж ирээд Сүхбаатар дүүргийн шүүхийн хашаа руу шидэж ёс бусаар аашлав. У.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ